Монголбанк тавдугаар сард 758.5 кг үнэт металл худалдан авчээ
Монголбанк 2026 оны тавдугаар сард нийт 758.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 5.0 тоннд хүргэлээ.
Оны эхнээс худалдан авсан үнэт металлын хэмжээг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17.4 хувиар өссөн байна.
Үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны салбар 190.2 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 1,098.6 кг үнэт металл худалдан авчээ.
Монголбанк үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээлийн ханштай уялдуулан тогтоодог. 2026 оны 5 дугаар сард 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 527,396.61 төгрөг байв.
Үнэт металлын худалдан авалт өсөх нь гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, төгрөгийн тогтвортой байдлыг дэмжих, макро эдийн засгийн суурь нөхцөлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.
Бусад мэдээ
Зөвшөөрлийн мэдээллийг нэг цэгээс авах боломжийг бүрдүүллээ
Мэдээ
Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
Мэдээ
Улаанбаатар хотын бизнес эрхлэгчдийн таван төсөл ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад шалгарлаа
Мэдээ
Цагдаагийн алба хаагчид иргэд, бизнес эрхлэгчдэд зөвлөн тусалж ажиллана
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.