Цаг агаар
Валютын ханш
60 ХОРОМ
2026-06-04
Астана-Улаанбаатар чиглэлийн шинэ шууд нислэг нээгдлээ

2026 оны зургаадугаар сарын 3-ны өдөр Казахстан Улсын агаарын тээврийн SCAT Airlines компанийн Астана-Улаанбаатар чиглэлийн анхны нислэг “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд амжилттай газардаж, тус чиглэлийн тогтмол шууд нислэгийн үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ.

Энэхүү шинэ нислэг нээгдсэнээр Монгол, Казахстан хоёр улсын иргэд, жуулчид, бизнес эрхлэгчдийн зорчих боломж улам өргөжиж, хоёр улсын худалдаа, аялал жуулчлал, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих чухал алхам болж байна.

Нислэгийн хуваарь:

▪️ Долоо хоногт 2 удаа

▪️ Лхагва, Бямба гарагт

Астана хот нь Казахстан Улсын нийслэл бөгөөд улс төр, эдийн засаг, боловсрол, инновацын томоохон төв юм.

Орчин үеийн өвөрмөц архитектур, олон улсын бизнесийн орчин, соёл урлагийн байгууллагууд, аялал жуулчлалын үзмэрүүдээрээ алдартай төдийгүй Төв Азийн агаарын тээврийн чухал зангилаа хотуудын нэг билээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ