Цаг агаар
Валютын ханш
60 ХОРОМ
2026-06-03
"Бүс нутгийн хамтын ажиллагаа-2026" олон улсын сургууль болж байна

АНУ-ын Зэвсэгт хүчний Төвийн Командлалаас жил бүр зохион байгуулдаг "Бүс нутгийн хамтын ажиллагаа-2026" олон улсын команд штабын сургууль 2026 оны зургаадугаар сарын 1-12-ны өдрүүдэд АНУ-ын Монтана мужийн Үндэсний Гвардын Форт Харрисон баазад зохион байгуулагдаж байна. 

Тус сургууль нь төв Ази болон зүүн Азийн улс орнуудын батлан хамгаалах, цэргийн хамтын ажиллагаа, харилцан итгэлцлэлийг  хөгжүүлэх зорилготой юм. 

Энэ жилийн сургууль нь команд штаб, байлдааны буудлагатай хээрийн сургууль, кибер аюулгүй байдлын сургууль гэсэн үндсэн 3 үе шаттайгаар зохион байгуулагдаж байна.

"Бүс нутгийн хамтын ажиллагаа-2026" олон улсын сургуульд АНУ, Монгол, Казакстан, Узбекстан, Кыргызстан, Пакистан, Тажекстан, Армени, Гүрж зэрэг 9 улсын нийт 350 гаруй цэргийн алба хаагчид оролцож байгаа бөгөөд сургуулийг нээж АНУ-ын Монтана мужийн Үндэсний Гвардын захирагч, бригадын генерал Трентон Гибсон үг хэлж, оролцогчдод өндөр амжилт хүслээ. 

Сургуульд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс команд штабын сургууль, байлдааны буудлагатай хээрийн сургууль, кибер аюулгүй байдлын сургуульд тус тус  оролцож, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ