Цаг агаар
Валютын ханш
Нийгмийн үзэгдэл
1 цаг 10 мин
Хяналт, шалгалтыг орон нутгийн онцлогт тохируулан зохион байгуулж, шуурхай арга хэмжээг хэрэгжүүлэхийг анхааруулав

Улсын хэмжээнд болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг арилгах, таслан зогсоох, бууруулах, үзлэг, хяналт- шалгалтыг зохион байгуулж байгаатай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү өнөөдөр нийслэл, 21 аймгийн Онцгой комиссын дарга, гишүүдтэй цахим хурал хийлээ.

Тус хяналт, шалгалт нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн түвшинд аливаа болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг арилгах, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангуулах хүрээнд зохион байгуулагдаж байгаа нэгдсэн арга хэмжээ юм.

Яам, агентлагууд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Онцгой комисс нь үзлэг, хяналт-шалгалтыг эрхлэх асуудлын хүрээнд нэгтгэн зохион байгуулах бөгөөд аймаг, орон нутгийн онцлогт тохируулан хяналт, шалгалтыг хийж, зөрчлийг тухай бүрт арилгуулах арга хэмжээг хэрэгжүүлэхийг анхаарууллаа.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ