"Авлига хороолол"-ын хэргийг давж заалдах шатны шүүхэд буцаалаа

Улсын дээд шүүхийн хяналтын шатны 2026 оны тавдугаар сарын 26-ны өдрийн захиргааны хэргийн шүүх хуралдаан боллоо.
Шүүх хуралдаанаар "Авлига хороолол" буюу Акуа гарден хороололтой холбоотой авлигын хэргийг Улсын дээд шүүх хэлэлцэж, давж заалдах шатны шүүхэд буцааж, хянан хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
Улсын дээд шүүхээс “Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжтой байсан” гэж дүгнэжээ.
Мөн гуравдагч этгээдийн гаргасан “анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх” тухай гомдлыг хангах боломжгүй гэж үзсэн байна.
Учир нь давж заалдах шатны шүүх тухайн хэрэгт үйл баримт болон хууль хэрэглээний талаар дүгнэлт хийгээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлгүй гэж үзжээ.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.