Цаг агаар
Валютын ханш
Хууль
2 цаг 5 мин
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлого, үйл ажиллагаа: Онол, практик” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байна

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Дотоод хэргийн их сургууль, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлого, үйл ажиллагаа: Онол, практик” эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр зохион байгуулж байна. 
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг судалгаанд үндэслэн оновчтой зохион байгуулах арга замыг тодорхойлж, салбарын уялдаа холбоог бэхжүүлж, хамтын ажиллагаанд тулгуурлан ахиц дэвшил гаргахад тус эрдэм шинжилгээний хурлын зорилго оршиж буй юм. 
Эрдэм шинжилгээний хуралд шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах, иргэний нийгмийн байгууллагын 120 гаруй эрдэмтэн, судлаач, төлөөлөгч оролцож, 60 гаруй илтгэл ирүүлснээс өнөөдрийн хурлаар 10 илтгэл хэлэлцүүллээ.   
Хурлыг нээж ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батбямба, Дотоод хэргийн их сургуулийн захирал Т.Сүхболд нар үг хэлсэн бөгөөд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил зөвхөн хууль сахиулах байгууллагын чиг үүрэг бус төр, иргэн, боловсролын байгууллага, эрдэмтэн, судлаачдын хамтын ажиллагаа болохыг онцлон тэмдэглэлээ. Мөн БНСУ-ын Кионгги их сургуулийн багш , ДХИС-ийн хүндэт профессор, БНСУ-ын Криминологийн холбооны УЗ-ийн гишүүн доктор, профессор Хван игаб цахимаар мэндчилгээ дэвшүүлж, хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
“Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх бодлого, үйл ажиллагаа: Онол, практик” эрдэм шинжилгээний хурлын үр дүнд хууль сахиулах байгууллагын стратеги төлөвлөлтийг боловсронгуй болгох, Монгол Улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндэсний тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэхэд онол, практикийн ач холбогдолтой санал, зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлэн зохион байгуулах юм. 

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ