Цаг агаар
Валютын ханш
Эдийн засаг
56 мин
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Европын холбооны Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Европын Холбооноос Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзан, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, макро эдийн засгийн төлөв, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шинэчлэлийн арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв.

Уулзалтын үеэр талууд макро эдийн засгийн тогтвортой байдал, хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн талаар санал солилцож, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжуудын хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв. Элчин сайд нарын зүгээс холбогдох асуудлуудаар сонирхсон асуултууд тавьж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд дэд сайд С.Даваасүрэн эдийн засгийг төрөлжүүлэх, экспортын зах зээлийг тэлэх бодлогын хүрээнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ