
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Лондон хотноо зохион байгуулагдаж байгаа Дэлхийн боловсролын чуулга уулзалтад оролцох үеэр Боловсролын олон улсын санхүүжилтийн Гүйцэтгэх захирал Кришнан Картиктай албан уулзалт зохион байгууллаа.
Боловсролын олон улсын санхүүжилтийн сан нь дундаас доош орлоготой улс орнуудын боловсролын салбарт нэмэлт эх үүсвэр бий болгох зорилготой дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг.
Тус сан Азийн хөгжлийн банк болон олон талт хөгжлийн банкуудад боловсролыг дэмжих хөрөнгө оруулалтад зориулсан хөнгөлөлттэй санхүүжилтийг санал болгодог.
Бага насны хүүхдийн хөгжил, хүнс тэжээл, уур амьсгалын өөрчлөлтийн боловсрол, ногоон ур чадварыг хөгжүүлэх зэрэг чиглэлүүдэд тэргүүлэх ач холбогдол өгдөг сан юм.
Уулзалтаар Азийн хөгжлийн банкны 130 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр санхүүжих “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах 2 дахь санхүүжилтийн төсөл” 2025 оны 11 дүгээр сард байгуулагдсан.
Уг төслийн санхүүжилтийн 98 хувь нь барилга угсралтын үйл ажиллагаанд зарцуулагдах тул тус сангаар зээлийн дүнгийн 10 хүртэлх хувьд буцалтгүй тусламж авч, боловсролын чанар хүртээмжийн асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллахаар ярилцлаа.