Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
2026-05-19
Хэнтий, Сүхбаатар аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа

Хэнтий аймгийн  Батширээт сумын Онон багийн “Улаан хөндийн цагаан гунатай” гэдэг газар тавдугаар сарын 15-ны өдрийн 16:30 цагт гарсан ойн түймрийг 17-ны өдрийн 20:30 цагт цурамд оруулж, өнөөдөр 06:00 цагт бүрэн унтраалаа.

Унтраах ажиллагаанд тус аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0287 дугаар анги, сумын мэргэжлийн ангийн нийт 35 хүн, 2 автомашин, 13 морьтойгоор ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулсан юм. 

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Халтарын говь” гэдэг газар тавдугаар сарын 18-ны өдрийн 17:25 цагт гарсан хээрийн гал түймрийг мөн өдрийн 21:45 цагт цурамд оруулж 22:55 цагт бүрэн унтраасан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар анги, Хилийн цэргийн 0146 дугаар ангийн  нийт 14 алба хаагч, 3 автомашин, 1 мотоциклтойгоор ажиллалаа. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ