Цаг агаар
Валютын ханш
НАМ
2026-05-18
Төв аймгийн Цээл суманд улаанбуудайн тариалалт 19.9, хүнсний ногооны тариалалт 23.4 хувьтай байна

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал Төв аймгийн Цээл суманд ажиллан орон нутгийн иргэд, тариалан эрхлэгчидтэй уулзлаа. 

Цээл сумын 30 аж ахуй нэгж, 36 иргэн энэ онд төмс 250 га, хүнсний ногоо 70 га, улаан буудай 10922 га, малын тэжээл 3339 га, тосны ургамал 4527 га талбайд тариалалт хийхээр төлөвлөжээ. Сумын хэмжээнд улаан буудайн тариалалт 19,9 хувь, хүнсний ногооны тариалалт 23,4 хувьтай байна.

Ирэх онд 100 жилийн ой нь тохиох Цээл сумын удирдлагууд төвийн хэсгийн авто замын хучилтын ажлыг эрчимжүүлэх, дотуур байр шинээр барихад анхаарч өгөхийг тойргийн гишүүнээсээ хүсэж байв. Харин тариалан эрхлэгчид хөнгөлөлттэй зээл тусламжид хамруулах, шатахууны хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатайг хэлж байлаа. Мөн энэ хавар хөрсний чийг багатай байгаа учир тариалалт хүндэрч магадгүй байгаа талаар дуулгасан. 

Үргэлжлүүлэн, тойргийн гишүүн Ж.Батжаргал “Малчдаа сонсъё” зөвлөгөөнд оролцож “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” хөтөлбөр, “Шинэ хоршоо” хөдөлгөөн болон эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх талаар мэдээлэл хийсэн юм.

Энэ үеэр малчид ган болох эрсдэлтэйг сануулж, тариалангийн бүс нутагт үүл буудаж бороо оруулахад анхаарахыг хүслээ. 

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ