Цаг агаар
Валютын ханш
Нийгмийн үзэгдэл
2026-05-14
"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт эхлэхэд 8 хоног үлдлээ

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт эхлэхэд 8 хоног үлдлээ. Энэ удаагийн марафонд 46306 хүн гүйхээр бүртгүүлээд байна. Иймд хагас болон бүтэн марафонд гүйгчдэд зориулан зөвлөгөө мэдээлэл хүргэж байна.

Бэлтгэлээ урьдчилан хангаарай:

Марафонд оролцохоос өмнө тогтмол гүйлтийн бэлтгэл хийж, биеийн тэсвэрээ нэмэгдүүлэх нь чухал. Алсын зайд аажмаар дасгал хийж, биеэ гүйлтийн ачаалалд бэлтгээрэй.

Тохиромжтой гутал хувцас сонгоорой:

Гүйлтийн гутал, хувцас нь таны гүйлтийн тав тух, гүйцэтгэлд шууд нөлөөлдөг. Бэлтгэлдээ өмсөж дассан, биед эвтэйхэн гутал, хувцсыг сонгоорой.

Биеийн байдлаа хянаарай:

Гүйлтийн явцад хэт ядрах, өвдөх, толгой эргэх, зэрэг шинж илэрвэл хурдаа багасгах эсвэл түр амрах хэрэгтэй. Шаардлагатай тохиолдолд эмнэлгийн тусламжийн цэгт хандана уу.

Ус шингэнээ тогтмол нөхөөрэй:

Гүйлтийн явцад биеийн шингэний тэнцвэр маш чухал. Маршрут дагуу байрлах усны цэгүүдээс тогтмол ус ууж, биеийн шингэнээ нөхөөрэй.

Зөв хэмнэлээр эхлээрэй:

Гүйлтийн эхэнд хэт хурдан эхлэх нь богино хугацаанд ядраах эрсдэлтэй. Өөрийн бэлтгэлд тохирсон тогтвортой хэмнэлийг барих нь барианд амжилттай хүрэхэд тусална.

Цаг агаарын нөхцөлд тааруулж бэлдээрэй:

Нартай өдөр гүйх үед нарны тос түрхэх, малгай өмсөх зэрэг нь биеэ хамгаалахад тусална. Цаг агаарын нөхцөлд тохируулан хувцаслах нь чухал.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ