Цаг агаар
Валютын ханш
Хууль
53 мин
Зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж, татвараас зайлсхийсэн БНХАУ-ын иргэнийг албадан гаргав

Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн буюу зөвшөөрөлгүйгээр зочид буудлын үйл ажиллагаа явуулж, Татварын тухай хууль, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль зэрэг олон хууль тогтоомж зөрчин ашиг олж, татвараас зайлсхийсэн нь тогтоогдсон БНХАУ-ын иргэн Gao Linzhong-ийг өнөөдөр буюу 2026 оны 5 дугаар сарын 12-ны өдөр албадан гаргалаа.

Дээрх үндэслэлээр тухайн иргэнийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Монгол Улсаас албадан гаргах шийдвэр гаргасан боловч уг шийдвэрийг эс зөвшөөрч, 2025 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд Захиргааны хэргийн анхан, давж заалдах, дээд шатны шүүхэд тус тус  нэхэмжлэх гаргасан. Түүний гаргасан нэхэмжлэлийг гурван шатны шүүх үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон.

Улмаар БНХАУ-ын иргэн Gao Linzhong  нь төрийн байгууллагын хууль ёсны шаардлага биелүүлээгүй, дуудсан цагт ирэхээс зайлсхийх, мөн төрийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхийг завдаж, саад учруулсан. Мөн Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн байгууллага зэрэг хууль, хяналтын байгууллагуудад үе шаттайгаар өргөдөл, гомдол гаргаж төрийн албан хаагчийг үндэслэлгүй гүтгэх үйлдэл удаа дараа гаргасан.

Төрийн байгууллагын хуульд заасан чиг үүрэг, шийдвэр гаргах, хууль хэрэгжүүлэх үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр нөлөөлөх боломжгүй бөгөөд гадаадын иргэн, уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд хууль тогтоомжийг чанд мөрдөж, аливаа хууль бус үйлдэлд оролцохгүй байхыг анхааруулж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ