Цаг агаар
Валютын ханш
Эдийн засаг
2026-05-11
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2026 оны биржийн борлуулалт 2.1 их наяд төгрөгт хүрлээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны энэ сарын 8-нд Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн амжилттай арилжаагаар 128.0 мянган тонн нүүрсийг нийт 8.8 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын Мандал боомтод хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.

Компани зах зээлийн эрэлт, нийлүүлэлтэд тулгуурласан борлуулалтын уян хатан бодлого хэрэгжүүлж, тээвэр логистикийн зохион байгуулалтыг сайжруулснаар 2026 онд нүүрсний экспорт болон борлуулалтын үзүүлэлт тогтмол өсөлтөө хадгалж байна.

2026 он гарснаар нийт 132 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулж  610.3 сая ам.доллар буюу 2.1 их наяд төгрөгийн борлуулалтыг хийлээ.

Олборлолт, борлуулалтын оновчтой бодлого хэрэгжүүлснээр Монгол Улсын гадаад валютын нөөцийг зузаатгах, төсвийн орлогыг тогтвортой бүрдүүлэх замаар улс орны нийгэм, эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмэр оруулж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ