Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
Өчигдөр 11 цаг 02 мин
Цэрэг спортын “Дөл-2026” цогцолбор тэмцээн эхэллээ

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад цэрэг, эх оронч хүмүүжил олгох, бие бялдрын болон сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил суулгаж, эх орноо батлан хамгаалах залгамж халааг бэлтгэх зорилгоор Бүгд Найрамдах Монгол Ард Улсын баатар Дуламдоржийн Самдангийн мэндэлсний түүхт 110 жилийн ойг тохиолдуулан аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй цэрэг спортын "Дөл-2026" цогцолбор тэмцээн эхэллээ.

Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр оролцож “Дөл” цогцолбор тэмцээний түүхэн замнал, ач холбогдлын талаар онцлон тэмдэглээд нийт оролцож буй тасаг, бүрэлдэхүүнд амжилт хүсэж, тэмцээнийг хамтран зохион байгуулж буй сум, байгууллагуудад талархал илэрхийллээ.

“Дөл-2026” тэмцээнд:

1. “Дөл-2025” тэмцээний тэргүүн байрын шагналт Зуунмод сумын 2 дугаар сургуулийн “Залгамж” тасаг

2. “Дөл-2025” тэмцээний дэд байрын шагналт Эрдэнэсант сумын Ерөнхий боловсролын сургуулийн “Хангарьд” тасаг

3. Батсүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн “Аянга” тасаг

4. Баянчандмань сумын Ерөнхий боловсролын сургуулийн “Соёмбо” тасаг

5. Заамар сумын Ерөнхий боловсролын сургуулийн “Шонхрууд” тасаг

6. Зуунмод сумын 1 дүгээр сургуулийн “Сүлд” тасаг

7. Зуунмод сумын 2 дугаар сургуулийн “Элит” тасаг

8. Зуунмод сумын 3 дугаар сургуулийн “Дайчид” тасаг

9. Зуунмод сумын 4 дүгээр сургуулийн “Галт-Дөл” тасаг

10. Лүн сумын Ерөнхий боловсролын сургуулийн “Хатуу самар” тасаг

11. Угтаалцайдам сумын Ерөнхий боловсролын сургуулийн “Соёмбо” тасаг

12. Цээл сумын Ерөнхий боловсролын сургуулийн “Залуучууд” тасгийн тамирчин сурагчид хурд хүч авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөж байна.

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ