
Олон Улсын Ротари Сангийн дэмжлэг, Зуунмод Ротари клуб болон Японы Токио Хигаши Эдогава Ротари клубуудын хандив тусламжаар Зуунмод сумын Ерөнхий Боловсролын 2-р сургуулийн Бага сургуулийн хичээлийн байранд орон нутгийн түвшинд анх удаа стандарт шаардлагад нийцсэн Номын сангийн төслийг хэрэгжүүлэн хүлээлгэн өглөө.
Үйл ажиллагаанд Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, Зуунмод Ротари клубын ерөнхийлөгч бөгөөд Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Жигмэддорж, Зуунмод сумын Засаг дарга бөгөөд Хотын Захирагч Б.Хатанбаатар, Аймгийн Боловсролын Газрын дарга О. Мөнхтуул, Багш, сурагч, эцэг эхчүүдийн төлөөөлөл, Зуунмод Ротари клубын гишүүд, дэмжигчид оролцлоо.
Төслийн хүрээнд шинээр номын сангийн өрөө танхимыг засварлан тохижуулж заавал судлах сурах бичиг, ном хэрэглэгдэхүүнээр хангаж, ухаалаг самбар, принтер зэрэг сургалтын хэрэгслүүд иж бүрэн багтсанаараа онцлогтой. Дараагийн төслөөр Зуунмод сумын Бумбардай цэцэрлэгийн номын санг тохижуулахаар ажиллаж байна.