Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
2026-05-01
Заамар сумын хоёрдугаар сургуулийн хамт олон, сурагчид шинэ сургуулиа хүлээн авлаа

Улс, эх орны хөгжлийг түүчээлэгч суурь боловсролтой, эрдэм мэдлэгтэй иргэнийг сургах, төлөвшүүлэх, нийгэмд бэлтгэн гаргах нь сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын байгууллагуудын тэргүүлэх зорилго, зорилт байдаг билээ.

Тийм ч учраас хүүхэд бүрт боловсролыг тэгш хүртээмжтэй хүргэх нь чухал.

Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд багш нарын мэдлэг, ур чадвараас гадна орчин нөхцөл, байр танхим нэн шаардлагатай бөгөөд энэхүү анхдагч хэрэгцээг хангаж Төв аймгийн Заамар сумын Хайлааст багт шинэ сургуулийн барилгыг барьж байгуулан, нээлтийн ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа.

Шинэ сургуулийн нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн Ц.Туваан, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, Боловсролын газрын дарга О.Мөнхтуул, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Л.Амгаланбаяр, Заамар сумын Засаг дарга Б.Самбуу болон Хайлааст багийн удирдлагууд, сургуулийн үе үеийн багш нар, сурагчид, төгсөгчид, төрийн албан хаагчид иргэдийн төлөөлөл оролцсон юм.

Төв аймгийн Заамар сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль буюу Хайлааст багийн сургууль 1995 онд 4 багш, 60 сурагчтай байгуулагдсанаас хойш 30 удаа төгсөлт хийж, 1332 сурагчид суурь боловсрол олгожээ. Өнөөдрийн байдлаар тус сургууль 566 сурагч, 44 багш ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Тэргүүлэх зэрэгтэй ес, заах аргач зэрэгтэй төв, магистр, бакалавр зэрэгтэй 18 багш хүүхэд, багачуудад суурь боловсрол эзэмшүүлж байгаа юм.

Аймгийн Хөдөлмөрийн аварга хамт олны дундас Төрийн дээд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-т багш 1, “Алтан гадас одон”-т багш, ажилтан 11, Боловсролын Тэргүүний ажилтан 20, салбарын яамны Жуух бичгээр шагнагдсан 26, магистр 24, аймгийн аварга багш, удирдах ажилтан 7, сумын аварга багш, ажилтан 16 төрөн гарчээ.

Харин тус хамт олны хөдөлмөр, зүтгэлийн үр дүнд мэдлэгтэй, чадвартай, улс эх орон, тив, дэлхийд нэр алдараа цуурайтуулсан олон мянган хүүхэд, залуучууд төрөн гарсан байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ