Цаг агаар
Валютын ханш
60 ХОРОМ
2026-04-24
БНХАУ-д ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн экспортлох зөвшөөрлийг хэрхэн олгодог вэ

Монгол Улсаас БНХАУ руу газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн экспортлохын өмнө хоёр улсын үндэсний ургамал хамгааллын байгууллагууд тухайн бүтээгдэхүүнтэй холбоотой хөнөөлт организмын эрсдэлийн шинжилгээг хамтран хийдэг.

Үүний үндсэн дээр эрүүл ахуй, хорио цээрийн нөхцөл, шаардлагуудыг харилцан тохиролцож, албан ёсны протокол байгуулдаг журамтай.
Протокол байгуулагдсаны дараа Монгол Улсын Ургамал хамгааллын газар экспортлогч аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг хүлээн авч, газар дээр нь үзлэг, шалгалт хийж баталгаажуулна. Зохих шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдийг БНХАУ-ын талд экспортлогчоор бүртгүүлэхээр санал болгон хүргүүлдэг.
БНХАУ-ын эрх бүхий байгууллага Монголын талаас ирүүлсэн баримт бичгийг хянаж үзэх бөгөөд шаардлагатай тохиолдолд хоёр улсын хамтарсан баг газар дээр нь очиж эсвэл цахимаар хяналт, шалгалт зохион байгуулна. Бүх стандарт, шаардлагыг бүрэн хангасан гэж үзвэл тухайн аж ахуйн нэгжийг зөвшөөрч, БНХАУ-ын цахим бүртгэлийн санд бүртгэнэ.
БНХАУ-ын цахим санд бүртгэгдэж, экспортлогчийн албан ёсны дугаар авсан аж ахуйн нэгж нь тус улс руу бүтээгдэхүүн экспортлох эрхтэй болж, экспортын үйл ажиллагаагаа эхлүүлэх боломж бүрдэнэ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ