Бүсчилсэн хөгжлийг дэмжих, тэгш бус байдлыг бууруулах чиглэлд НҮБ-тай хамтран ажиллах талаар ярилцав

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар НҮБ-ын Монгол Улстай 2028-2032 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны таван жилийн стратегийн хүрээнд хамтран ажиллах боломжит чиглэлүүдийн талаар санал солилцов. Тухайлбал, эрчим хүч, эрүүл мэнд, боловсрол, хүний хөгжил зэрэг салбаруудад хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн тэлж, цаашлаад хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх замаар хөдөлмөрийн зах зээлийг тэлэх, жижиг дунд үйлдвэрүүдийг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах нь чухал ач холбогдолтойг онцлов.
Түүнчлэн бүсчилсэн хөгжлийг дэмжих замаар тэгш бус байдлыг бууруулах чиглэлд НҮБ-тай хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа.

Бусад мэдээ
Зөвшөөрлийн мэдээллийг нэг цэгээс авах боломжийг бүрдүүллээ
Мэдээ
Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
Мэдээ
Улаанбаатар хотын бизнес эрхлэгчдийн таван төсөл ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад шалгарлаа
Мэдээ
Цагдаагийн алба хаагчид иргэд, бизнес эрхлэгчдэд зөвлөн тусалж ажиллана
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.