Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
1 цаг 28 мин
Тариалалтын зөвлөгөөнөө зохион байгуулж байна

Төв аймгийн эдийн засгийн голлох салбар, газар тариалангийн салбарыг тогтвортой хөгжүүлэх, улс, аймаг, сум орон нутгийн газар тариалангийн үйлдвэрлэлийн цаашдын бодлого, зорилтоо тодотгох, салбарын хэмжээнд хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааны тухай олон талт мэдээ мэдээллийг өгөх зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран “Тариалалтын зөвлөгөөн-2026”-өө зохион байгуулж байна.

Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Ц.Туваан, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд, Засаг дарга Л.Төмөрчөдөр тэргүүтэй аймаг, сумдын удирдлагууд, улс, аймгийнхаа хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй тариаланчид, ногоочид, агрономичид, механикжуулагчид, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйн корпораци, Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Хөдөө аж ахуйн их сургууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төв, аймгийн Байгаль орчны газар, Ус, цаг уурын орчны шинжилгээний газар, Хаан банк, Төрийн банкны төлөөлөл оролцож байна.

Энэ онд аймгийн хэмжээнд 3500 тариаланч иргэн, аж ахуйн нэгж 24155.7 га талбайд үр тариа, 48481.8 га талбайд улаан буудай, 9850 га талбайд төмс, 43464.9 га талбайд таримал тэжээл , 23525 га талбайд тосны ургамал, 2545.5 га талбайд хүнсний ногоо тариалж, 366.2 мянган тонн ургац хураан авахаар төлөвлөн ажиллаж байна.

Аймгийн Засаг даргын захирамжаар хаврын тариалалтыг хугацаа алдалгүй шуурхай, оновчтой зохион байгуулах хүрээнд штаб байгуулан үүрэгжүүлж, хүүгийн хөнгөлөлттэй зээлэнд аж ахуйн нэгжүүдийг хамрууан улаанбуудайн үрийн дутуу байгаа хувийг Хөдөө аж ахуйн корпорациас хангахаар гэрээ байгуулж, шатахууны үнийн өсөлттэй холбогдуулан тариалалтад зориулж 1 литр түлшийг 3400 төгрөгөөр тооцон 100 хувь төлөлттэй олгохоор шийдвэрлэж, шатахуун нийлүүлэх ажлыг тус тус зохион байгуулж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ