Цаг агаар
Валютын ханш
Эдийн засаг
5 цаг 42 мин
“Төр, хувийн хэвшлийн түншлэл-хөрөнгө оруулалтын боломж” нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна

Эдийн засаг хөгжлийн яам, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв хамтран зохион байгуулж буй “Төр, хувийн хэвшлийн түншлэл – Хөрөнгө оруулалтын боломж” 7 хоногийн нэгдсэн арга хэмжээ нээлтээ хийлээ.

Нээлтийн өдөр “ТХХТ-ийн бодлого, хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд төр болон хувийн хэвшлийн төлөөлөл салбарын эрх зүйн шинэчлэл, хэрэгжихээр төлөвлөж буй бодит төслүүдийн талаар мэдээлэл солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Арга хэмжээг нээж Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн үг хэлэхдээ, Монгол Улсыг 2026–2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд 88 томоохон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан талаар дурдав. Эдгээр төслийг хэрэгжүүлэхэд нийт 70 гаруй их наяд төгрөг шаардлагатай бөгөөд үүний дөнгөж 10 хувийг улсын төсвөөс санхүүжүүлэх боломжтой бөгөөд үлдсэн 90 хувийг хувийн хэвшлийн оролцоотойгоор, түншлэлийн зарчмаар шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Эдийн засаг, хөгжлийн яамны ТХХТ-ийн газрын дарга Т.Баясгалан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд хийгдсэн эрх зүйн шинэчлэлийн талаар танилцуулсан бол “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” ТӨААТҮГ-ын захирал М.Амгаланбаатар урьдчилсан үнэлгээ болон бүрэн шинжилгээний шатанд байгаа төслүүдийн талаар мэдээлэл өглөө.

Тус төвд зам тээвэр, эрчим хүчний стратегийн ач холбогдолтой төслүүд болон нийгмийн дэд бүтцийн төслүүдийг судалж байгаа бөгөөд хувийн хэвшлийнхэн төслийн саналаа шууд ирүүлэх боломжтой гэлээ.

7 хоногийн арга хэмжээ өнөөдөр /2026.04.21/ “Дэд бүтцийн салбарын төслүүд (Эрчим хүч, авто зам)” сэдвийн хүрээнд үргэлжилж байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ