Цаг агаар
Валютын ханш
Эдийн засаг
6 цаг 55 мин
96 мянган тонн нүүрс арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК  2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн амжилттай арилжаагаар 96.0 мянган тонн нүүрсийг нийт 7.8 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.

1/3  коксжих нүүрс- 32.0 мянган тонн, 97.8 ам.доллароор арилжаалж нийт 3.1 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 10 оролцогч оролцож үнэ 14.5 ам.доллароор буюу 17.4% өслөө.

1/3 коксжих нүүрс - 64.0 мянган тонн, 72.9 ам.доллароор арилжаалж нийт 4.66 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 2 оролцогч оролцож үнэ 3.5 ам.доллароор буюу 5.0% өслөө.

2026 оны 04 сарын 20-ны өдрийн байдлаар нийт 109 удаагийн арилжаагаар 471.0 сая ам.долларын үнийн дүн бүхий 5.68 сая тонн нүүрс арилжлаа.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ