Цаг агаар
Валютын ханш
Нийгмийн үзэгдэл
2 цаг 18 мин
Гадаадын иргэн, уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын анхааралд!

Сүүлийн үед “Монгол Улсад оршин суух зөвшөөрөл, виз, визийн зөвшөөрөл найдвартай гаргаж өгнө” хэмээн олон нийтийн сүлжээ (WeChat)-ээр зар, ташаа мэдээлэл түгээх, гадаадын иргэдээс мөнгөн төлбөр авах үйлдэл удаа дараа гарч байна.

Тухайлбал, тус байгууллагад ажиллаж байгаад чөлөөлөгдсөн Д.Б нь БНХАУ-ын иргэн S.R-тэй хамтран гадаадын иргэдээс мөнгөн төлбөр авч, хууль бус визийн зуучлал үзүүлж байсан нөхцөл байдал тогтоогдсон.

Иймд гадаадын иргэн, уригч иргэн, хуулийн этгээд нь виз, зөвшөөрлийн үйлчилгээ авахдаа зөвхөн эрх бүхий байгууллагад хандах, хууль бус дундын зуучлалаас зайлсхийж, гэмт үйлдлийн золиос болж, цаг хугацаа, эд хөрөнгөөр хохирохгүй байхыг анхааруулж байна.

Гадаадын иргэн, харьяатын газрын үйлчилгээтэй холбоотой зөвлөгөө, мэдээллийг албан ёсны цахим хуудас (immigration.gov.mn), мэдээллийн лавлах 1800-1882, мөн хиймэл оюунд суурилсан чатботоос авахыг зөвлөж байна.

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ