Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Батцэцэг “Төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох, төрийн албан хаагчдын ажлын ачааллыг бууруулах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор үүрэгжүүлсэн.
Мөн ажлын цагийн менежментийг уян хатан зохион байгуулах, төрийн албан хаагчдыг амралтын өдөр, бямба, ням гарагт ажиллуулахгүй байх, ажлын таван өдрийн нэг өдрийг цахимаар буюу зайнаас ажиллах зэрэг шийдвэрийг тогтоолоор олгосон.
Түүнчлэн төрийн албан хаагчийн ажлын ачааллыг оновчлох зорилгоор ажлын уян хатан цагийн менежментэд шилжлээ. Төрийн байгууллага, албан хаагчид дотоод журмаараа ажил эхлэх цагийг 07:00-08:30, тарах цагийг 16:00-17:30-ийн хооронд байх зохицуулалтыг хийсэн байна. Үүнтэй холбоотойгоор нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа боловсролын болон үйлчилгээний байгууллагуудын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах асуудалд Хотын дарга Х.Нямбаатарт эрх олгосон байна” гэв.