Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
2026-04-07
Дорнод, Хэнтий аймагт гарсан 3 хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд өнөөдөр 14:00 цагийн байдлаар нэг түймрийг цурамд оруулж, хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна. Тодруулбал:

Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай багийн “Баянбүрд” гэдэг газар 10:15 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, сумын Мэргэжлийн ангийнхан ажиллаж байна.

Хэнтий аймгийн Мөрөн сумын Бүрээт багийн “Уртын хадаг” гэдэг газар 11:30 цагт гарсан хээрийн гал түймрийн голомтод аймгийн Онцгой байдлын газар, Мөрөн, Хэрлэн сумын Өлзийт тосгоны Мэргэжлийн ангийнхан ажиллаж, 13:20 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөх нуур багийн “Хоёр хярт” гэдэг газар 11:45 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Чойбалсан сумын Мэргэжлийн ангийнхан ажиллаж байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ