Цаг агаар
Валютын ханш
60 ХОРОМ
2026-04-03
Агаар бохирдуулагч бодисууд 15-42 хувиар буурчээ

Цаг уур, орчны шинжилгээний газраас Улаанбаатар хотын агаарын чанарын 2026 оны гуравдугаар сарын төлөв байдлын мэдээллийг гаргалаа. 

Агаар бохирдуулагч бодисын 2026 оны 03 дугаар сарын дундаж агууламжийг өмнөх оны мөн үе буюу 2025 оны 03 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад:

PM2.5 тоосонцор 27.6 хувиар

PM10 тоосонцор 24.7 хувиар

Хүхэрлэг хий 42.9 хувиар

Азотын давхар исэл 15.8 хувиар буурсан байна.

Энэ нь Агаарын чанарын MNS 4585:2025 стандартын хүлцэх хэмжээнээс бага гарсан үзүүлэлт юм. 

MNS 4585:2025 стандартад бохирдуулагч бодисуудын хүлцэх хэмжээ

РМ2.5 тоосонцор 37.5 мкг/м3

РМ10 тоосонцор 100 мкг/м3

Хүхэрлэг хий 50 мкг/м3

Азотын давхар исэл 50 мкг/м3 байдаг. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ