Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
1 цаг 55 мин
Төв аймгийн “Аялал жуулчлалын анхдугаар зөвлөгөөн” эхэллээ

“Нэгдэж чадвал-Түүчээлж чадна” уриан дор Төв аймгийн аялал жуулчлалын салбарын анхдугаар зөвлөгөөн зохион байгуулагдаж, 200 орчим төлөөлөл оролцож байна.

Төв аймагт 2025 онд гадаадын 115,187, дотоодын 135,504 жуулчин ирж, тусгай хамгаалалттай газар нутгаар 450 мянга орчим аялагч зорин ирсэн нь салбарын сэргэлтийг илтгэж байна.

2026 онд Японы Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллага (JICA)-ын санхүүжилтээр “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төслийг хэрэгжүүлэхээр сонгогдсон бөгөөд үүний хүрээнд бүс нутгийн онцлогт тулгуурласан брэнд бий болгож, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулах юм.

Төв аймаг “Өв соёлын өргөө” цогцолбор болон “Айрагны баяр”, “Хонины найр”, “Хаадын зам” зэрэг эвентүүдийг тогтмол зохион байгуулж байна.

Зөвлөгөөнд Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, ИТХ-ын дарга Н.Энхболд, ССАЖЗЯ-ны Ахлах шинжээч Н.Болормаа, АЖМХ-ны УЗ-ийн гишүүн Ч.Болорхүү, Гүйцэтгэх захирал М.Нарангэрэл Төв аймгийн Аялал жуулчлалын холбооны тэргүүн Б.Төгсжаргал нарын албаны болон салбарын төлөөлөл оролцож байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ