Цаг агаар
Валютын ханш
60 ХОРОМ
2026-03-30
“Батлан хамгаалах үйлсэд оюутан, залуус" төслийг орон нутагт хэрэгжүүлж байна

Батлан хамгаалах яам, Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран хэрэгжүүлж буй “Батлан хамгаалах үйлсэд оюутан, залуус” төслийг 2025-2026 оны сургуулийн жилд орон нутгийн их, дээд сургуулиудын оюутан залууст эх оронч үзэл, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын суурь ойлголтыг өгөх, Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний талаар үнэн зөв ойлголтыг өгөхөд чиглүүлэн явуулж байна. 

Төслийг Өвөрхангай аймаг дахь Политехник коллеж, Баянхонгор аймгийн ХААИС-ийн салбар сургууль болон Политехник коллеж, Говь-Алтай аймгийн АШУҮИС-ийн салбар сургуулиудад энэ сарын 25-наас 27-ны өдрүүдэд нийт 600 гаруй оюутан залуучуудтай хэрэгжүүлээд байна. 

Төслийг энэ сарын 27-ны өдөр Зэвсэгт хүчний Барилга инженерийн цэргийн удирдах газрын харьяа 341 дүгээр ангийн бие бүрэлдэхүүнд мэдээлэл хийж, үргэлжлүүллээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ