ТББХ: УИХ-ын дарга Н.Учралын өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжив

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2026.03.30/-ийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын өөрийн хүсэлтээр чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонх буюу 85 хувийн саналаар дэмжив.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд УИХ-ын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсанд тооцохоор заасны дагуу УИХ-ын дарга Н.Учрал өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ танилцуулсан.
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралыг өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд дэмжсэнээр Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлагдаж, дараагийн УИХ-ын дарга томилогдох хүртэл УИХ-ын даргын үүргийг түр гүйцэтгэж байхыг УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд даалгалаа.
Бусад мэдээ
Төв аймгийн Цээл суманд улаанбуудайн тариалалт 19.9, хүнсний ногооны тариалалт 23.4 хувьтай байна
Мэдээ
Ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийг Тусгаар тогтнолын ордонд нээлээ
Мэдээ
SDS: Оюутнуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хамгаалах тогтолцоонд шилжүүлэх бодлогын багц саналыг хүргүүллээ
Мэдээ
МАН-ын бүлэг: УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлж, дэмжлээ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.