Зүүн Хойд Азийн нутгийн захиргаадын холбоо NEAR (The Association of North East Asia Regional Governments) -ны 2026 оны ажил хэргийн уулзалт гуравдугаар сарын 18-20-ны өдрүүдэд БНСУ-ын Гёнсанбүг мужид зохион байгуулагдсан.
Тус холбоо нь 1996 онд анх байгуулагдаж байсан бол өдгөө БНСУ, БНХАУ, Япон улс, Хойд Солонгос, Монгол, ОХУ, Казакстан, Киргистан, Вьтнам зэрэг нь 9 улсын 91 орон нутгийн захиргаадын бүрэлдэхүүнтэй болж өргөжин тэлжээ.
Энэ удаагийн хурлаар NEAR холбооны 30 жилийн ойн хүрээнд 2026 онд зохион байгуулах ажлын төлөвлөгөө танилцуулж, гишүүн орнуудын зарим төлөөллийн илтгэл мэдээллийг сонсож, хоёр талт уулзалтуудыг зохион байгуулсан байна.
Тус ажил хэргийн уулзалтад Төв аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Г.Мөнхгэрэл, Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн О.Оюунтөгс нар оролцон “Төв аймгийн танилцуулга, Гадаад харилцаа, хөгжлийн чиг хандлага” сэдвээр итгэл мэдээлэл хүргэж, БНСУ-ын Жоллонам муж, ОХУ-ын БНБУ-ын төлөөллүүдтэй хоёр талт уулзалт хийн хүлээгдэж буй зарим ажлын талаар санал солилцжээ.