Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
3 цаг 18 мин
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зөвлөлийн 2026 оны анхдугаар хуралдаан боллоо

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих аймгийн зөвлөлийн 2026 оны анхдугаар хуралдаан боллоо.

Хуралдаанаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зөвлөлийн 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэж, 2026 оны төлөвлөгөөний төсөл, ХЭДСангийн төсвийн талаар танилцууллаа.

2026 онд ХЭДСангаас 1.6 тэрбум төгрөгийг иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд зарцуулах бөгөөд санхүүгийн дэмжлэгийн чанар, үр дүнд онцгойлон анхаарч, ажил хайгч иргэдийн мэдээллийн нэгдсэн бааз бий болгож ажиллахыг чиглэл болголоо.

Мөн энэ онд зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр, Цэргийн албан хаагчдыг мэргэжлийн сургалтад хамруулах арга хэмжээ, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүд шинээр хэрэгжих юм. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ