Цаг агаар
Валютын ханш
Эдийн засаг
Өчигдөр 17 цаг 20 мин
Хөрөнгө оруулагчийн гомдол шийдвэрлэх талаар хэлэлцэв

Эдийн засаг, хөгжлийн яам Дэлхийн банктай хамтран “Хөрөнгө оруулагчийн гомдол шийдвэрлэх тогтолцоо, түүний практик хэрэглээ” сэдэвт сургалт, семинарыг “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-д өнөөдөр зохион байгууллаа.

Тус сургалтыг Дэлхийн банкны хувийн хэвшлийн зөвлөх хатагтай Вэнтингээр ахлуулсан баг болон хувийн хэвшил, хөрөнгө оруулалтын бодлогын зөвлөхүүд хамтран удирдан явуулсан бөгөөд оролцогчдод хөрөнгө оруулагчийн гомдол шийдвэрлэх тогтолцооны ач холбогдол, практик хэрэглээ, олон улсын сайн туршлагад тулгуурласансудалгааг дэлгэрэнгүй танилцууллаа.

Сургалтын үеэр хөрөнгө оруулагчийн гомдол шийдвэрлэх тогтолцоо нь зөвхөн маргаан шийдвэрлэх хэрэгсэл биш бөгөөд төр, хувийн хэвшлийн хоорондын итгэлцлийг бэхжүүлэх, бизнесийн орчныг сайжруулах, бодлогын хэрэгжилтийг тогтмолжуулах, улмаар хөрөнгө оруулалтын орчны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх стратегийн чухал механизм болохыг онцлон тэмдэглэв.

Арга хэмжээнд Эдийн засаг, хөгжлийн яамны албан хаагчдаас гадна бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчидтай шууд харилцдаг төрийн захиргааны төв байгууллагуудын төлөөлөл оролцсон.

Сургалтын хүрээнд оролцогчдын чадавхийг бэхжүүлэх зорилгоор гомдол шийдвэрлэх тогтолцоог бодит ажил хэрэг болгох арга зүй, зохион байгуулалт, хэрэгжилтийн үе шат, үнэлгээ тооцооллын аргачлал болон цаашдын хэрэгжүүлэх алхмуудыг танилцуулж, Монгол Улсад уг тогтолцоог нутагшуулах боломж, чиглэлийн талаар мэдээлэл өгсөн юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ