Зуунмод цэргийн хүрээний ёслолын жагсаал боллоо

Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 105 жилийн ой, Монгол Улсад Хурандаа цол олгож эхэлсний 90 жилийн ойд зориулсан туяа тоо, цэргийн ёслолын жагсаалыг Мөнх-Алдарын талбайд зохион байгууллаа.
Ёслолын жагсаалын арга хэмжээнд Төв аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд, Засаг даргын орлогч Б.Батбаатар, ЗДТГ-ын дарга С.Цогбаяр тэргүүтэй төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагууд, эрхэм офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагчид, ахмад дайчид, ажилтан, албан хаагчид, иргэд, хүүхэд залуучууд оролцлоо.
Ёслолын жагсаалын хүрээнд хугацаат цэргийн албан хаагчдын жагсаал, гардан тулааны үзүүлэх тоглолт, зэвсэг техникийн үзэсгэлэнг зохион байгуулж иргэд, олон нийтийн хүртээл болголоо.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.