Цаг агаар
Валютын ханш
60 ХОРОМ
2026-03-17
Жанжин Д.Сүхбаатарын талбайд "Нээлттэй хаалганы өдөрлөг" болж байна

“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 105 жилийн ойн босгон дээр Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабаас гуравдугаар сарын 17-19-ний өдрүүдэд жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” арга хэмжээг зохион байгуулж байна.

Энэ нь “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, иргэдэд зарим төрлийн үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн юм. 

Жанжин Д.Сүхбаатарын талбайд энэ өдрүүдэд очсноор дараах үйлчилгээг авна. Үүнд, 
• Хугацаат цэргийн алба хаагчдын ар тал хангалтын үзэсгэлэн
• Батлан хамгаалах төв архив - лавлах үйлчилгээ
• Цэргийн төв эмнэлэг - урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үзлэг
• Цэргийн штабын байгууллагууд - цэргийн бүртгэл, гэрээт албанд элсүүлэх бүртгэл
• Алдар спорт хороо - спортын тэмцээн, уралдаан
• Монгол цэргийн музей - Зэвсэгт хүчний 105 жилийн түүхэн үзэсгэлэн
• Төрөл мэргэжлийн цэргийн үзэсгэлэнгүүд
• Цэргийн урлагийн тоглолт
• Хип хоп дууны уралдаан болно.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ