Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
Уржигдар 15 цаг 22 мин
Авто замд үүссэн нүхэн эвдрэлийг хайрга дайргаар дүүргэх ажлыг эхэлжээ

Сүүлийн өдрүүдэд агаарын температур огцом дулаарч цас мөс хайлснаас хот доторх автозамуудад эвдрэл гэмтэл үүсээд буй талаар иргэдээс ихээхэн гомдол иржээ.

Тухайлбал, Байгаль орчны уулзвар, Дархан захын зам, Монгол алтны уулзвар, Анагаахын уулзвар зэрэг хөдөлгөөн ихтэй замуудад томоохон хэмжээний нүх гарч усаар дүүрч байна.

Уг асуудалтай холбогдуулан холбогдох албаныхан өнөөдөр газар дээр нь ажиллаж байгаа аж.  

Эвдрэл гэмтэл үүссэн замууд хамгийн ихдээ 14 жил, хамгийн багадаа 6 жил болсон буюу чанарын баталгааны хугацаа дууссан, сүүлийн жилүүдэд засвар үйлчилгээ хийгдээгүй замууд байна.

Ашиглалтын хугацаа, байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж уг гэмтлүүд үүссэн байна.

Одоогоор ус ихтэй уг замуудад засвар хийгдэх нөхцөл боломжгүй байгаа учир эхний ээлжид хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс "Орон нутгийн зам тээвэр" ОНӨААТҮГазраас үүссэн нүхэн эвдрэлүүдийг хайрга дайргаар дүүргэх ажлыг өчигдрөөс эрчимтэй хийж эхэлсэн байна.

Дулааны улирал эхэлж агаарын хэм +10-аас дээш болох үед замын нөхөөсийг шуурхай хийж гүйцэтгэнэ.

Өнөөдрийн байдлаар дөнгөж ашиглалтад орсон шинэ зам хуурсан, эвдрэл гэмтэл үүссэн тохиолдол байхгүй гэж холбогдох албанаас мэдээллээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ