Цаг агаар
Валютын ханш
Хууль
22 цаг 26 мин
Гадаадын иргэн, харьяатын газрын нэрийг барьж их хэмжээний санхүүгийн хохирол учруулжээ

Монгол Улсын иргэн Э.Ш нь өөрийгөө Гадаадын иргэн, харьяатын газар (ГИХГ), Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-т ажиллаж байсан мэтээр танилцуулж, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн ажиллуулах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад “гадаадын иргэнийг Монгол Улсад урьж ирүүлэх, виз болон оршин суух зөвшөөрлийг гаргаж өгнө” хэмээн их хэмжээний санхүүгийн хохирол учруулсан үйлдэл гаргасан байна.

Мөн тухайн иргэн нь гадаадын иргэдийг хууль бусаар Монгол Улсад оршин суулгах, улмаар албадан гаргах зөрчилд оруулах зэргээр хууль бус, гэмт хэргийн шинжтэй үйлдэл удаа дараа гаргасан нь тогтоогдсон тул холбогдох хуулийн байгууллагад шалгуулахаар шийдвэрлээд байна.

Иймд гадаадын иргэнийг Монгол Улсад урих, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад Гадаадын иргэн, харьяатын газрын Зөвлөгөө, мэдээллийн утсаар, цахимаар болон биечлэн хандаж, зөвлөгөө мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авахыг анхааруулж байна.

Түүнчлэн дээрх байдлаар хохирсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд Гадаадын иргэн, харьяатын газарт холбогдох мэдээллийг ирүүлэх, мөн Цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ