Цаг агаар
Валютын ханш
60 ХОРОМ
2026-03-10
“Хааны эрэлд-2026” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн дунд шатны төлөвлөлтийн хурал эхэллээ

Монгол Улсын Зэвсэгт хүчин, АНУ-ын Энэтхэг-Номхон далай дахь цэргийн командлалын хамтран зохион байгуулдаг “Хааны эрэлд-2026” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн “Дунд шатны төлөвлөлтийн хурал”-ын нээлтийн арга хэмжээ Кемпински зочид буудлын “Алтай” танхимд боллоо.

Төлөвлөлтийн хурал энэ сарын 9-13-ны өдрүүдэд зохион байгуулагдах ба 2026 оны 06 дугаар сард явагдах “Хааны эрэлд-2026” сургуулийн Команд штабын сургууль, Салаадын хээрийн сургууль, Чадавхыг нэмэгдүүлэх сургалтуудын бүтэц, сэдэв, оролцох бүрэлдэхүүн, явагдах хэлбэр, бэлтгэл ажлыг хангах хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлно.

Хурлын нээлтийн ажиллагаанд ЗХЖШ-ын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Д.Мягмаржав үг хэлж, төлөвлөгчдөд тодорхой үүрэг чиглэл өгч, амжилт хүслээ.

Энэ удаагийн хуралд ЗХЖШ, Төрлийн цэргийн командлал, удирдах газар, АНУ-ын Энэтхэг - Номхон далай дахь цэргийн командлалын төлөвлөгчид болон бусад албаны бүрэлдэхүүн оролцож байна.

"Хааны эрэлд 2026" энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль нь Монгол Улсын Зэвсэгт хүчин, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын Хуурай замын цэргийн командлал хамтран олон үндэстний гар нийлэмжтэй ажиллагааг сайжруулах, сургуульд оролцогчдыг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэхэд бэлтгэх, энхийг дэмжих ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилготой юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ