Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд 2026 оны гуравдугаар сарын 9-13-ны өдрүүдэд “Investment and Trade Agency Week” буюу “Хөрөнгө оруулалт, худалдааны газрын нэрэмжит 7 хоног” арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
Тус арга хэмжээ нь хөрөнгө оруулалт, худалдаа, татвар, санхүү, эдийн засгийн бодлогын чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг, салбарын танилцуулга, хөрөнгө оруулалтын ганцаарчилсан уулзалтуудыг зохион байгуулж, оролцогчдод мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл хүргэх зорилготой юм.
Арга хэмжээний хүрээнд дараах сэдвүүдээр хэлэлцүүлэг, танилцуулга зохион байгуулагдана. Үүнд:
- Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбар ба хөрөнгө оруулалтын боломж
- Монгол Улсын эдийн засгийн төсөв, санхүүгийн тогтвортой байдал болон хөрөнгө оруулалтын орчин
- Татварын орчин ба хөрөнгө оруулалтын боломж
- Худалдаа, бизнесийн салбарын хэлэлцүүлэг
“Investment and Trade Agency Week” арга хэмжээ нь Монгол Улсын хөрөнгө оруулалт, худалдааны орчныг сурталчлах, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүд болон төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байна.