Цаг агаар
Валютын ханш
Хууль
2026-03-09
Хүрэн баавгай хууль бусаар агнасныг илрүүлжээ

Энэ оны нэгдүгээр сард Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Монгол-Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас иргэн Т нь ховор амьтан болох Хүрэн баавгайг хууль бусаар агнасныг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Хүрэн баавгай нь Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаар 260 дугаар тогтоолоор амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр 12.450.000 төгрөгөөр үнэлэгдэж, амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи–эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг төлүүлэх заалттай.

Мөн Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд зааснаар Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 10.000.000-40.000.000 төгрөгөөр торгох, 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Иймд иргэн та Хууль бусаар ан агнах гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээллийг нэн даруй цагдаагийн байгууллагад мэдээлж, хамтран ажиллана уу.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ