
УИХ-ын гишүүн Н.Алтаншагай Нийслэлийн “Жижиг, дунд үйлдвэрүүдийг дэмжих төв” НӨҮГ, Сонгино хайрхан дүүргийн Цагдаагийн газар хамтран зохион байгуулсан “Мөрдэст бүсгүйчүүд-2026” арга хэмжээнд оролцлоо.
Уг арга хэмжээ нь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад ажилладаг эмэгтэй алба хаагчдыг алдаршуулах, тэдний манлайлал, оролцоог дэмжих, ажил, амьдралд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, туршлага солилцох, байгууллагуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой хүндэтгэлийн арга хэмжээ юм.
УИХ-ын гишүүн Н.Алтаншагай уулзалтад оролцох үеэр “Эмэгтэйчүүдийн эрх бол ганцхан олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрөөр хязгаарлагдах ёсгүй. Үргэлж, цаг тутамд төрийн бодлого шийдвэр хүртээмжтэй хүрч, охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж байх ёстой. Өнөөдрийн уулзалтаар мөрдөст эмэгтэйчүүдтэйгээ олон асуудлыг ярилцаж, зөвлөлдлөө.
Цаашид салбарын бодлого шийдвэр дээр анхаарч ажиллах болно” гэдгийг онцлов.