Цаг агаар
Валютын ханш
60 ХОРОМ
Өчигдөр 13 цаг 19 мин
Цэргийн залуус Гурванзагал сумын малчдад тусалж байна

Хаваржилт хүндэрсэн Дорнод аймгийн Халхгол, Гурванзагал сумдад ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн 40 гаруй цэргийн алба хаагч ажиллаж байна. 

Гурванзагал суманд ажиллаж буй бүрэлдэхүүнийг ахлаж яваа хошууч Э.Мөнхбаясахтай холбогдоход сумын төвөөс 10-70 гаруй км-ийн зайд дөрвөн бүлэгт хуваарилагдан цасанд боогдсон зам давааг нээх, цасанд дарагдсан малчдын өвөлжөө, саравчийг цэвэрлэж гаргах ажлыг тасралтгүй гүйцэтгэж байгаа ажээ.

Цасны зузаан өмнөх жилүүдийн дунджаас өндөр, хатуурсан байгаа нь ажиллаж буй цэргийн алба хаагчдад хүндрэлтэй байгаа ч малчин, эрдэнэт сүрэг хоёрт үүсэж болзошгүй эрсдлийг бууруулсаар байна. 

Цэргийн алба хаагчид Гурванзагал сумын малчин Л.Бөхбат, Рэнцэндорж, Адъяа, Сүхбаатар, Д.Дамдинжав нарын айл өрхүүдийн цасанд дарагдсан малын саравчийг гаргаж буйг дуулгалаа.

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ