“Хотула” аппликейшн ашиглан автомашины торгуулийн төлбөр төлөх боломжтой боллоо
“Хотула” аппликейшнээр дамжуулан автомашины торгуулийн төлбөр төлөх боломжтой боллоо.
Тодруулбал, өнөөдрөөс эхлэн тус аппликейшнийг ашиглан үйлчилгээний шимтгэлгүйгээр зөвхөн банкны гүйлгээний шимтгэл 200 төгрөг төлж, төлбөрөө бөөнд нь төлөх боломж бүрдсэн юм.
Ташрамд, “Хотула” аппликейшн нь нийслэлийн иргэдэд зориулсан харилцаа холбоо, төлбөр тооцоо, цахим худалдааг нэг дор багтаасан дижитал платформ юм.
Иргэд тус аппликейшнийг ашиглан дараах үйлдлүүдийг хийх боломжтой.
- Хэрэглээний бусад төлбөрийг нэг дороос төлөх;
- Хатуу болон хийн түлшний худалдан авалтаа гар утсаар хийх;
- QR код ашиглан төлбөрөө цахимаар төлөх;
- Түлшний түгээлтийн мэдээлэл, байршлыг хянах;
- Өрхийн хэрэглээ болон үлдэгдлээ хянах зэрэг давуу талтай юм.
Бусад мэдээ
Зөвлөн туслах ажлын хэсэг Дархан-Уул, Булган, Баянхонгор аймагт ажиллажээ
Мэдээ
Хууль бус, хортой агуулгатай мэдээ мэдээлэлтэй тэмцэх салбар дундын ажлын хэсэг байгууллаа
Мэдээ
Зарим авто замуудад түр хугацаанд хэсэгчлэн зохицуулалт хийнэ
Мэдээ
Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөлөө
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.