Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд шатахуун, тэжээлийн дэмжлэг үзүүлэв

УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, УИХ-ын гишүүн Х.Жангабыл нар Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэд, сонгогчидтой уулзав.
Уулзалтаар, УИХ-аас баталсан хууль тогтоомж, улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал болон 2026 оны төсвийн шинэчлэл, Засгийн газрын бодлого шийдвэрийг танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг сонсон тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар ярилцсан.
Орон нутгийн малчид цаг агаарын хүндрэлийг хохирол багатай даван туулахад зориулж Засгийн газраас Баяннуур суманд 45.0 тонн хорголжин хивэг олгохоор болсон талаар уулзалтын үеэр дуулгалаа.
Мөн Улсын онцгой комиссоос сумын шуурхай ажиллагаа, зам даваа нээх ажилд зориулж 6.0 сая төгрөгийн шатахууны эрхийг шийдвэрлэжээ.
Бусад мэдээ
Төсөв батлагдаж, дундаж тэтгэвэр 1.3 саяд хүрэхийг ахмадууд хүлээж байна
Мэдээ
Анхан шатны гишүүддээ шинэчлэлийн хөтөлбөрүүдийн хэрэгжилтээ танилцуулав
Мэдээ
“Ардын нам-Ард түмэндээ” аян орон даяар эхэллээ
Мэдээ
ХЗБХ: Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдсон иргэдийн 85 хувь нь залуучууд байна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.