Цаг агаар
Валютын ханш
Нийгмийн үзэгдэл
2026-02-23
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1123 дуудлага иржээ

108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төвийн дуудлага мэдээлэл, шуурхай тусламжийн үйлчилгээний алба 2026 оны хоёрдугаар сарын 16-22 хүртэл чатбокс мессэж сувгаар нийт 1123 дуудлага мэдээлэл хүлээн авчээ.  

Дуудлага мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар хүүхдийн эрх, хамгаалалын 174 дуудлага, зөвлөгөө хүссэн дуудлага 62, мэдээлэл хүссэн дуудлага 557, зорилтот бус 328, өргөдөл саналын 2 дуудлага бүртгэгдсэн байна.  

Хамтарсан багт шилжүүлсэн дуудлага 151 бүртгэгджээ. Үүнээс аймгийн хэмжээнд 39, нийслэлд 112 дуудлага мэдээллийг холбон зуучилсан байна. Харин хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байранд  21 хүүхэд үйлчилгээ авсан байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ