Мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг цахимаар шалгаж байна

Уг системийг нэвтрүүлснээр мод, модон материалын тээвэрлэлт, гарал үүслийн мэдээллийг цахим системээр олгох, хянах, баталгаажуулах боломж бүрдэж байна.
Мөн мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг цаасан болон цахим хэлбэрийг хослуулан ашиглах зохицуулалтыг хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд 2026 оны зургаадугаар сараас эхлэн цагдаагийн байгууллагын шалган нэвтрүүлэх цэгүүдэд уг гэрчилгээг зөвхөн цахимаар шалгаж, баталгаажуулах ажлыг нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
Ингэснээр тээвэрлэж буй мод, модон материалын хууль ёсны байдалд газар дээр нь шуурхай хяналт тавих, хууль бус мод бэлтгэл, тээвэрлэлтийг таслан зогсоох, хяналт шалгалтын үр нөлөөг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэх юм.
Цаашид erp.forest.gov.mn программыг ойн салбарын хяналт, зөвшөөрөл, мэдээллийн үндсэн систем болгон хөгжүүлж, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, албан хаагчдыг мэргэшүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар ажиллаж байна
Бусад мэдээ
“Эрдэнэс ҮТП” ХХК Санкт-Петербургийн Уул уурхайн их сургуультай хамтран инженер бэлтгэнэ
Мэдээ
Эрээн боомтоор зорчих иргэдийн анхааралд...
Мэдээ
Эдийн засаг, шинжлэх ухааны ажилтан, албан хаагчид төрийн дээд цол, одон медалиар шагнууллаа
Мэдээ
Польшийн батлан хамгаалахын атташетай танилцах уулзалт хийв
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.