“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дүрэмд өөрчлөлт орууллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал өнөөдөр буюу 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Корпорайт Конвейшн центрийн хурлын танхимд боллоо.
Ээлжит бус хурлаар компанийн дүрэмд "Компанийн гүйцэтгэх удирдлагыг гүйцэтгэх захирал, хувь хүн эсвэл багаар хэрэгжүүлж болно" гэсэн заалт нэмэлтээр оруулах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа.
Дүрэмд дээрх өөрчлөлт орсноор компанийн гүйцэтгэх удирдлагыг хувь хүн эсвэл багаар нь томилон ажиллах эрхзүйн үндэс бүрдэж байна.
Компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2026 оны 04 дүгээр сард зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Бусад мэдээ
Зөвшөөрлийн мэдээллийг нэг цэгээс авах боломжийг бүрдүүллээ
Мэдээ
Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
Мэдээ
Улаанбаатар хотын бизнес эрхлэгчдийн таван төсөл ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад шалгарлаа
Мэдээ
Цагдаагийн алба хаагчид иргэд, бизнес эрхлэгчдэд зөвлөн тусалж ажиллана
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.