Цаг агаар
Валютын ханш
НАМ
2026-02-03
Барилгын салбарт нийцэхээ больсон дүрэм журмуудыг цэгцэлнэ

УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан иргэдийг орон сууцжуулах болон орон сууцны санхүүжилттэй холбоотой эрх зүйн орчныг сайжруулах чиглэл бүхий ажлын хэсгийг ахалж буй.

Энэхүү ажлын хэсэг хуралдаж, барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй, түргэн шуурхай, хүнд сурталгүй, авлигагүй орчин бүрдүүлэх нь чухал гэдэгт гишүүд санал нэгджээ. 

Энэ хүрээнд хууль эрх зүйн орчныг шинэчлэх ажлыг эрчимжүүлж, Орон сууцжуулалтын тухай, Орон сууцны санхүүжилтийн банкны тухай, Газрын багц хуулийн төслийг боловсруулж байгаа юм.

Цаашид тус салбарт мөрдөгдөж буй 1046 дүрэм, журам, цаг үедээ нийцэхээ больсон стандартыг цэгцэлж, Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусган, хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ