Цаг агаар
Валютын ханш
Нийгмийн үзэгдэл
Уржигдар 10 цаг 02 мин
Зөрчлийн торгуулиа Е-Mongolia цахим системээр шалгаж, төлөх боломжтой

2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд бүртгэгдсэн зөрчлийн талаарх мэдээлэл нэг эх сурвалжид төвлөрч, нэгдсэн байдлаар ашиглагдах боломж бүрдсэн.

Энэхүү шинэчлэлийн хүрээнд И-Монгол академи УТҮГ, Улсын ерөнхий прокурорын газар, Сангийн яам хамтран Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д зөрчлийн торгуулийн мэдээллийг иргэн, хуулийн этгээдэд цахимаар хүргэх, торгууль төлөх үйлчилгээг нэвтрүүллээ.

2026.01.10-наас хойш торгуулсан иргэд торгуулийн төлбөрөө E-Mongolia системээр цахимаар төлөх боломжтой боллоо.

Иймд иргэн та E-Mongolia системд нэвтэрч Үйлчилгээ цэс рүү дарж ороод хайх хэсэгт “торгуулийн” гэж бичээд, “Иргэн, жолооч, авто тээврийн хэрэгслийн торгуулийн төлбөр шалгах” цэсээр 2026.01.10-наас өмнөх торгуулиа, “Зөрчлийн торгуулийн төлбөр төлөх” цэсээр 2026.01.10-наас хойших торгуулиа тус тус шалгаж, цахимаар төлөх боломжтой юм.

Торгуулиа хугацаанд нь шалгаж, цахимаар төлж хэвшихийг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс уриалж байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ