Цаг агаар
Валютын ханш
НАМ
2026-01-23
Иргэд төр хариуцлагатай, шударга ажиллахыг хүсэж байна

Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр болон зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд энэ сарын 22-нд Дорнод аймагт ажиллаж иргэдийн төлөөлөлтэй уулзлаа.

Иргэд орон нутагт татварын бодлогоор бизнесийг дэмжих, бага насны хүүхдийг гэмт хэрэг зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, уул уурхай дагасан хууль бус байдлыг бууруулах, хууль хяналтын байгууллагын ил тод байдлыг сайжруулах болон авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүст хариуцлага тооцдог болох, төрийн бүх шатанд шударга ажилладаг болохыг тогтмол шаардана гэлээ.

Улсын Их Хурлын дарга Н.Учрал төрийн үйлчилгээг иргэдэд төвөггүй хүргэхэд чиглэсэн “Чөлөөлье” санаачилга дэвшүүлэн, иргэдийн эрх, эрх чөлөөг хязгаарласан хууль тогтоомж, давхардлыг бууруулахаар ажиллаж буйгаа танилцуулсан байна.

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ