Тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж байна

Сүүлийн үед тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж байна.
Тодруулбал, “Хэрэв та тэтгэвэртээ гарсан, Хаан банкны дансаар тэтгэврээ авдаг бол “OK” гэж бичээд 80 сая төгрөг авна” гэх худал мэдээлэл байршуулж, иргэдийг залилан мэхэлж байна.
Уг зарын дагуу “OK” гэж бичсэн иргэдээс:
- Овог, нэр
- Утасны дугаар
- Банкны хувийн мэдээлэл
зэргийг авч, улмаар өөр төхөөрөмжөөс тухайн иргэний банкны аппликейшнд нэвтрэх оролдлого хийж, баталгаажуулах 6 оронтой кодыг худал хэлж хэлүүлэн аваад, банкны данс руу нь хууль бусаар нэвтэрдэг байна.
Ингэснээр тухайн иргэдийн нэр дээр гарах боломжтой зээлийг авч, мөнгийг өөрийн данс руу шилжүүлэн авсан залилангийн гэмт хэрэг бүртгэгдээд байна.
Иймд иргэд та бүхэн:
- 6 оронтой баталгаажуулах кодыг хэнд ч хэлэхгүй байх
- “Мөнгө, зээл олгоно” гэх цахим зар, мессежид итгэхгүй байх
- Банк, төрийн байгууллага хэзээ ч утсаар болон чат-аар нууц код асуудаггүйг анхаарах
- Сэжигтэй тохиолдол илэрвэл Цагдаагийн байгууллага болон банканд яаралтай хандана уу.
Бусад мэдээ
“Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна
Мэдээ
Хүүхдийн зуслангуудад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ
Мэдээ
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун ус хязгаарлана
Мэдээ
Суррон, скүтер, мопед, цахилгаан дугуйгаар тавдугаар сарын 23-ны 06:00-19:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүй
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.