
Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос өвөлжилт, хаваржилтын хүндрэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг хохирол багатай даван туулах зорилгоор зарим аймаг, сумдад туулах чадвар сайтай автомашин, автогрейдер хуваарилсаныг өнөөдөр гардуулав.
Энэ хүрээнд Баянжаргалан, Угтаалцайдам сум туулах чадвар сайтай автомашин, Зуунмод сум авто зам арчилгааны автогрейдерээ тус тус хүлээн авлаа. Уг үйл ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Х.Ганхуяг, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, УИХ-ын гишүүн Ц.Туваан, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд болон аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, Зуунмод сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Б.Хатанбаатар, сумдын удирдлагууд, Онцгой байдлын алба хаагчид оролцлоо.
Автомашин, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийснээр алслагдсан сум, багийн иргэдэд төрийн үйлчилгээг тасралтгүй, түргэн шуурхай хүргэх нөхцөл бүрдэж байна.